Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэл дуусч, сонгон шалгаруулалт явагдлаа. Энэ удаад 147 мянга гаруй иргэн хүсэлт ирүүлснээс 26 мянган иргэн сонгогдсон байна. Сонгогдсон иргэд маргаашаас эхлэн сонгосон байршлынхаа харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд очиж, газар өмчлөх эрхээ баталгаажуулах юм байна. БЗД, ХУД-ийн байршлуудад сонгогдсон иргэд харьяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд, СХД-ийн байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн ЗДТГ-ын байрны урд байрлах 27-р хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулна.
Эх сурвалж: www.polit.mn