САЙН МЭДЭЭ: 85 өрхөд гэр олголоо

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

САЙН МЭДЭЭ: 85 өрхөд гэр олголоо

Жил бүр орон гэргүй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвт суулгадаг. Өнгөрсөн жил нийт 21 орчим иргэдэд гэр олгож байсан бол энэ онд орон гэргүй иргэдэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө өмнөх жилээс илүү тусгагдсан учраас 85 иргэнд ийнхүү гэр олголоо.

Аймгийн иргэдийн хурлаас нийт 150 сая төгрөг энэ ажилд зориулан батлагдсан харин сонгон шалгаруулалтаар нийт 140 сая төгрөгөөр 85 гэрийг авсан байна. Энэ жилийн байдлаар аймгийн хэмжээнд орон гэртэй болохыг хүссэн 270 орчим иргэд өргөдөл ирүүлсэн байна.

Аймаг орон нутгийн зүгээс батлагдсан төсвийн хүрээнд аль болох олон иргэдийг хамруулахыг зорьж өргөдөл ирүүлсэн иргэдийн дунд давхар судалгаа явуулж үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдийг сонгон гэр олгох ажлыг зохион байгууллаа.

Өнөөдөр орон гэртэй болсон 85 өрхийн цаана орон гэргүй 200 орчим иргэд үлдэж байгаа бөгөөд эдгээр иргэдийн асуудлыг орон нутгийн зүгээс боломж бололцоогоороо шийдвэрлэхээр зорьж байгааг хэлж байна. Энэ ажлын хүрээнд ирэх жилээс төрийн түрээсийн байр арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх юм байна.

Жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан хийгдэж байгаа гэр олгох ажил тусгай гэрээний хүрээнд хийгддэг учраас гэр олгосон айл өрхүүдэд түүвэр хэлбэрээр гэрээний хэрэгжилтийг хянадаг байна. Зарим тохиолдолд орон нутгаас үнэ төлбөргүй олгосон гэрийг зохистой ашиглаж чадалгүй зарж үрэх явдал гарч байсан ч сүүлийн жилүүдэд ийм тохиолдол гараагүй гэдгийг хэллээ.

Түүнчлэн төрөөс олгож байгаа гэрийн чанарт тендер зарлах үеэс эхлэн тодорхой шалгууруудыг тавьсан учраас бага таван ханат гэрт тохирсон бүх шаардлагыг хангах гэрийг авсан гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж