Технологийн тэргүүлэгч компанийн нэг Apple компани өчигдөр шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Энэ удаад тэд шинэ таблет, шинэ ухаалаг гар утас, ухаалаг харандаа, шинэ TV үйлчилгээ зэргээ танилцууллаа.
Ингээд та бүхэндээ эдгээр бүтээгдэхүүнүүдийг эхнээс нь танилцуулья.
iPhone 6S & 6S Plus
Эдгээр ухаалаг гар утаснууд нь өнгөрсөн онд танилцуулагдсан загвараа сайжруулж, хэд хэдэн шинэ боломжуудыг нэмсэн байна. Эдгээрээс хамгийн их сонирхол татаж буй нь 3D Touch технологи. Энэ нь таны хурууны даралтын хэмжээнээс хамаарч өөр өөр үйлдэл хийх ба үйлдлүүд хийхэд илүү хөнгөвчилсөн болгож өгсөн байна. 64 битийн А9 чиптэй, CPU нь өмнөх загвараасаа 70, GPU нь 90 хувиар илүү хурдан ажилладаг болжээ. Touch ID мэдрэгч болон WiFi хурд нь хоёр дахин нэмэгдсэн байна.
Арын камер нь 12 МР хүчин чадалтай бол нүүрэн талын камер нь 5 МР. Алтлаг, мөнгөлөлг, саарал, ягаан өнгөний сонголттой. Гэрээтэй үнэ нь 16 GB багтаамжтай iPhone6 S загварынх нь 199 ам.доллар, 16 GB багтаамжтай iPhone6 S Plus-ынх нь үнэ 299 ам.доллар аж.
Apple Pay буюу гар утаснаасаа төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ сарын 12-ноос урьдчилсан захиалгаа эхэлж, 25-наас албан ёсоор худалдаалагдаж эхэлнэ.
iPad Pro таблет
Өмнөх таблетуудаас харьцангуй том буюу 12,9 инчийн дэлгэцтэй. Ирэх арваннэгдүгээр сараас худалдаанд гарч эхлэх ба мөнгөлөг, алтлаг, саарал гэсэн өнгөний сонголтуудтай. Retina дэлгэцтэй, 64 битийн A9X чиптэй болсноор өмнөх загваруудаас 1,8 дахин хурдан болсон байна.
Мөн хамгийн том давуу тал нь батерейны хүчин чадал. Та шинэ таблетаар бүрэн цэнэглээд тасралтгүй 10 цаг ажиллах боломжтой. Үнийн хувьд 32GB – 799 ам.доллар, 128 GB – 949 ам.доллар, 128 GB + LTE – 1079 ам.доллараар тус тус худалдаалагдана.
Apple TV
Шинэ телевиз нь өөр дээрээ байрлах аппликейшн дэлгүүртэй, шинэлэг үйлдлийн системтэй, ухаалаг шинэ удирдлагатай. Удирдлага нь дуу хоолой удирдах, хурууны хээ таних зэрэг олон давуу талуудтай.
Мэдээж хайлт хийх, суваг сонгох зэрэгт ухаалаг нарийн бичгийн дарга буюу туслагч гэгддэг Siri таньтай хамт байж, таны ажлыг хөнгөвчилнө. Уг телевизээр зөвхөн кино нэвтрүүлэг үзээд зогсохгүй, та олон сонирхолтой тоглоомуудыг тоглоно. Удирдлага нь wii консолын үүргийг давхар гүйцэтгэх боломжтой. 64 битийн A8 чиптэй, HDMI, Ethernet холболттой Apple TV 32GB, 64GB гэсэн хоёр сонголттойгоор аравдугаар сарын эцсээр худалдаанд гарна. Үнийн хувьд 149-199 ам.доллар байх аж.
Apple Pencil буюу ухаалаг харандаа
Ухаалаг харандаа нь тусгай цэнэглэгч суурьтай. Таны дэлгэц дээр зураг дүрс бүрийн нарийвчилсан хэмжээсийг харуулна. Хэдий хэмжээний урттай, хэдэн градусын өнцөгтэй гэх мэт. Тиймээс та уг харандааг ашиглан маш нарийн хэмжээст зургуудыг зурах боломжтой юм. Өнгөний хувьд ягаан, алтлаг, мөнгөлөг, саарал гэсэн сонголтуудтай ба 49 ам.долларын үнэтэй.
Шинэ загварын ухаалаг гар утас аваад жил ч болоогүй байхад дараагийн загвар нь танилцуулагдаж, хэрэглэгчдийн хувьд хүндрэл үүсдэг. Үүнийг Европын орнуудын гар утасны оператор компаниуд ухаалгаар шийдэн хуучин загварын гар утсаа буцаан өгч, шинэ загварын гар утсыг хямдаар авах боломжийг хэрэглэгчиддээ олгосон байдаг.
Манайд ч мөн энэ үйлчилгээ нэвтэрч эхэлжээ. Мобиком корпораци энэ сарын 30-ныг дуустал iPhone 5 загварын гар утсаа iPhone 6-гаар солих урамшууллыг зарлаад байгаа юм байна.
iPhone-ын албан ёсны борлуулагч Мобиком Корпорациас iPhone 5, 5c, 5s гар утас зээлээр авсан хэрэглэгчид зээлийн хугацаагаа дуусахаас өмнө шинэ загварын iPhone 6, iPhone 6 Plus утсыг хуучин утсаа буцаан өгөх эсвэл буцааж өгөхгүй гэсэн хоёр хувилбараар зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахыг санал болгож байна.
Жишээ нь: 2013 оны 10 сард 16GB багтаамжтай iPhone 5 гар утас зээлээр авсан хэрэглэгч гэрээгээ цуцлан iPhone 6 авах тохиолдолд гэрээ цуцалсны төлбөр 865,000₮ төлөх шаардлагатай. Харин урамшууллын хугацаанд энэхүү торгуулийг төлөлгүйгээр өмнөх зээлийн гэрээгээ дуусгаад iPhone 6 болон iPhone 6 Plus утсыг дахин лизингээр авах боломжтой юм.
Урамшууллын нөхцөл
- iPhone 5, 5c, 5s гар утсыг худалдан аваад зээлийн үндсэн гэрээний хугацаа дээд тал нь 6 сар үлдсэн байх
- iPhone 6, 6 Plus гар утсыг зээлээр авах шалгуур нөхцөлийг хангасан байх
- Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй байх
iPhone 5 гар утсаа буцааж өгөлгүйгээр iPhone 6 авах бол
iPhone 5 гар утсаа буцааж өгөөд iPhone 6 авах бол
Т.АНУ