Брэнд хөөх ямар аюултай вэ?

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Брэнд хөөх ямар аюултай вэ?

Ochko's Hobby Page

Найзуудаа би ѳнѳѳдѳр үнэртний бизнестэй холбоотой мэдээлэл хүргэе. Энэ нь та бидний мэдэх сүрчигний брэндүүд, ер нь гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын тухай юм. Олон улсын худалдаа бизнесийн ертѳнцийг тэр болгон сайн мэдэхгүй, гүн гүнзгий ойлгодоггүй бид мэтийн энгийн хүмүүс бол олонд танигдсан л бол ямар нэгэн гоо сайхны бүтээгдэхүүний брэндийг тусдаа нэгэн компани, тэгээд тэр компани нь ѳѳрийн гэсэн байртай, тэр байранд нь тухайн брэндийн бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээдэг мастерууд, дизайнерууд, мэргэжилтэнүүд байж, тэгээд тэд бусад компаниудтай ѳрсѳлдѳн байж хэрэглэгч бидэнд зориулан ѳндѳр чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн ѳгдѳг гэж боддог.

Гэвч нэг иймэрхүү хорвоог ягаан шилээр харсан тѳсѳѳлѳл нь бодит амьдрал дээр биднийг сэтгэлээр унагах магадлалтай. Учир нь брэнд болгон нь ийм гарт баригдахуйц бодит зүйл байж чаддагүй. Ер нь брэнд гэж юу вэ? Бизнесийн ертѳнцѳд бол брэнд нэг компани, эсвэл охин компани, эсвэл зүгээр оюуны ѳмчийн хуулиар хамгаалагдсан санаа, патент, ѳѳрѳѳр хэлбэл нэг хуудас цаас ч байж болно. Ийм том жижиг компаниуд эсвэл тодорхой нэг брэндийг эзэмших патентууд нь яг л жирийн хэрэглээний эд зүйл шиг ѳдѳр болгон нэг компаниас нѳгѳѳд худалдагдаж, тэдний хууль ёсны ѳмчлѳгч нь ѳдрѳѳс ѳдөрт ѳѳрчлѳгдѳж байна. Компаниуд мѳн хоорондоо нэгдэж, эсвэл бутран салж, эсвэл хоорондоо нэгнийхээ нэрийн ѳмнѳѳс бүтээгдэхүүн гаргах эсвэл өөр бусад байдлаар хамтран ажиллах гэрээ хэзээ ч зурагдаж болно. Энэ бүхэн бол зүгээр л бизнес.

үргэлжлэл: Ochko's Hobby Page

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж