Алдарт Серена хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Алдарт Серена хагас шигшээд үлдлээ

Талбайн теннисний оны сүүлийн “Их дуулга” тэмцээн болох “Америкийн нээлттэй тэмцээн” Нью-Йорк хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймын хоёр тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх эхний теннисчид тодорлоо.

Эхний тоглолтод Италийн Роберта Винчи өрсөлдөгчөө хожиж, хагас шигшээд шалгараад байсан бол алдарт Серена Уильямс удаах эрхийг авлаа.

Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Серена Уильямс шөвгийн наймд эгч Винустэй оноолт таараад байсан бөгөөд гурван сет үргэлжилсэн тоглолтод 6:2, 1:6, 6:3-аар Серена хожлоо.

Серена Уильям эхний тойргуудад ОХУ, Нидерландын теннисчидийг хожоод байсан бөгөөд нутгийн гурван тамирчинг удаах тойргуудад буулган авснаар хагас шигшээд үлдлээ. Тэр дундаа эгч Винустэй шөвгийн наймд тунасан юм.

Дэлхийн чансааг тэргүүлж буй Серена Уильясмыг нутгийн дэвжээндээ түрүүлнэ гэсэн 98 хувийн найдлага байгааг "US Today" онцлоод байгаа.

Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээн, Ролан Гаррос, “Уимблдон”-д дараалан түрүүлээд байгаа дэлхий манлай теннисчин Серена Уильямс энэ тэмцээнд түрүүлж чадвал нэг жилийн дотор дөрвөн “Их дуулга”-д түрүүлсэн анхны эмэгтэй теннисчин болох юм. Тэрээр шигшээд өрсөлдөх эрхийн төлөө “Америкийн нээлттэй тэмцээн”-д оргил амжилтаа үзүүлээд байгаа Италийн Р.Винчитэй пүрэв гаригт тоглоно.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын нөгөө хэсэгт тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн Румын Симона Халеп Беларусын В.Азаренкатай, Чехийн П.Квитова Италийн Ф.Пеннеттай тоглоно. Тэдний тоглолт өнөө шөнө болох юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж