Тейлор Свифт кантри хөгжмийн шилдэг шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт кантри хөгжмийн шилдэг шагнал хүртлээ

Дуучин Тэйлор Свифт Америкийн кантри хөгжмийн наадмын шилдэг шагналыг “Минийх” дуугаар хүртжээ. Висконсин мужид аялан тоглолт хийж явсан дуучин бүсгүйд шагналын эзэн болсныг  хиймэл дагуулын холбоогоор мэдэгдсэн гэнэ.
Тэрбээр "Би тэр наадам дээр байсан ч болоосой гэж үнэхээр хүссэн. Гэвч би энд 15,000 шүтэн бишрэгчдээ орхиод явж чадахгүй нь” гэжээ. Наадмын нээлтийг Тэйлор Свифт, Шенай Твейн нарын хамтран тоглосон “Тельма Луис хоёр” киноны шинэ клипээр эхлүүлсэн байна.

Кантри хөгжмийн наадмын тоглолтод дуучин Шерил Кроу, Кид Рок, болон реппер Лудакрис нар оролцсон гэнэ.

Мөн наадмын хамтарсан видео клипийн шилдэг шагналаар дуучин Жастин Бибер, Раскал Флаттс нарын “That Should Be Me” клип шалгарсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж