"Хүрхрээ" үндэсний “1-Р ЛИГ” тэмцээний 5-р тойргийг нээж “ДМЮ” болон “Багануур ХК” багууд өчигдөр өрсөлдлөө. “ДМЮ” багийн хувьд анх удаагаа сонирхогчдын шилдэг багуудтай өрсөлдөж байгаа бөгөөд насны хувьд балчир гэдгийг санах хэрэгтэй. Тиймдээ ч одоогоор 4 тоглолт хийж оноо авж чадаагүй байсан. Өчигдрийн учраа болох “Багануур ХК” багийн хаалганд эхний хагасын төгсгөлд буюу 45 дахь минутанд гоол оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Энэхүү гоолыг “ДМЮ” багаас 11 дугаартай Ө.Төрбилэгт оруулсан.
Гэхдээ 2-р хагаст байдал эсрэгээр эргэж улмаар 52’, 53’ дахь минутанд “Багануур” баг дараалсан 2 гоолыг оруулж тэргүүллийг авж чадсан. Улмаар нэгэнт тоглолтоо олж чадсан “Багануур ХК” баг дахин 5 гоолыг оруулсанаар тус тоглолтод 7:1 харьцаатай ялалт байгуулж лигийн анхны оноогоо хожлоор авч байна. Харин ДМЮ хараахан оноо аваагүй хэвээр үлдлээ.
Тоглолтын талбайн шүүгчээр Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчдээр Р.Жаргалсайхан, Ц.Алтангадас 4-р шүүгчээр Э.Ариунболд цагийн шүүгчээр Ц.Пүрэвдорж нар ажилласан байна.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn