Монгол улсын Засгийн газраас баталсан 172-р тогтоолын дагуу 9-р сарын хоёр дахь Ням гаригт “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Энэ жил Соёл урлагийн их сургууль тус өдрийн арга хэмжээнүүдийг гардан зохион байгуулах юм байна. Үүнд:
- 2015.09.09 Соёл урлагийн ажилтнуудын дунд Спортын бага наадам
- 2015.09.11 Соёл урлагийн ажилтнууд нийгэмд чиглэсэн сайн дурын үйл ажиллгагаа
- 2015.09.11 Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн хурал зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд багтжээ.
Соёл урлагийн ажилтны өдрийг өмнөх жилүүдэд тогтсон нэг өдөр тэмдэглэж өнгөрүүлдэг байсан бол энэ жил нийгэмд чиглэсэн сайн дурын олон ажил зохион байгуулж байгаагаараа илүү өргөн хүрээг хамарсан, үр дүнтэйгээр тэмдэглэнэ гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Т.АНУ
Холбоотой мэдээ