Орон сууцны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн наймдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ  наймдугаар сард 11.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

11.7%

22.8%

5.4%

Өмнөх сартай харьцуулахад

-0.5%

-1.7%

-0.9%

Оны эхэнтэй харьцуулахад

-6.05%

-3.09%

-8.43%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.08%

-4.35%

-13.9%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4954 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Эх сурвалж: Монголбанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж