Туркт курдуудыг дэмжигч намын байранд халджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Туркт курдуудыг дэмжигч намын байранд халджээ

 

Курдуудыг дэмжигч Ардын ардчилсан “HDP” намын Анкара хотноо орших байранд Туркийн үндсэрхэг үзэлтэй жагсагчид халджээ. Курдуудын эсрэг жагсаал Туркийн өөр зургаан хотод болсон байна. Үүнээс хагас өдрийн өмнө курдын босогчдын дайралтанд Туркийн 14 цагдаа амь үрэгдсэн халдлага гарсан юм.

 

Ардын ардчилсан “HDP” намын зүгээс туркийн үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаалыг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд болох сонгуультай холбон тайлбарлаж, Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглугийн тэргүүлсэн Шударга ёс, хөгжлийн нам “АКР” өдөөн хатгасан хэмээн буруутгажээ. Курдуудыг дэмжигч Ардын ардчилсан нам өнгөрсөн зургадугаар сарын сонгуульд сонгогчдын 14 хувийн санал авснаар анх удаа Туркийн парламентад суудал эзлэх болсон аж.

 

Үүний зэрэгцээ Туркийн арми Иракийн хойд хил рүү нэвтэрч курдуудын эсрэг дайралт хийсэн байна. Энэ нь Туркийн арми болон Курдын хөдөлмөрийн намын “PKK” хооронд хоёр жилийн өмнө гал зогсоох энхийг гэрээ байгуулснаас хойшхи анхны том тулаан болжээ.

 

Курдын хөдөлмөрийн намын 1984 онд курдуудын амьдарч буй мужуудад тусгаар тогнолоо зарлахаар Туркийн засгийн газрын эсрэг тэмцэж эхэлснээс хойш зөрчил, тулаанд 40 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж