Хатуу, зөөлөн болж хувирдаг материалыг Герман, Хятадын эрдэмтдийн баг зохион бүтээснийг “Science” сэтгүүл мэдээлжээ. Сөрөг цахилгаан цэнэгтэй бөөмс бүхий материалыг эрдэмтэд хэврэг болон хэзээ ч нугаршгүй бөх байдлын хослол хэмээн дүгнэсэн байна.
Энгийн төмөрлөгийг хүчилтэй усанд байлгаж, зэврүүлсэн нь уг материалын гол үндэс аж. Зэвэрсэн төмөрлөгийг нано хоолойд оруулж бэхжүүлсэн гэнэ. “Технологийн салбарын хувьд энэхүү материал шинэ үеийн эхлэл. Үүнд үндэслэн өөрийгөө халаадаг, хэлбэрээ хувиргадаг “ухаантай” материалыг бүтээхээр цаашид ажиллах болно” гэж Гамбургийн технологийн их сургуулийн багш Иорг Вейбмуллер ярьжээ.
Б.ОЮУТАН