Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хагас марафон болно

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хагас марафон болно

“Ахиллис Монгол” олон улсын байгууллага, Ариг банк хамтран “Итгэл Найдвар Боломж” нэртэй хагас марафоныг нийслэл хотод энэ сарын 13-нд зохион байгуулна. 

Арваас дээш насны бүх иргэд хөгжлийн бэрхшээлтэй ба үгүй гэх ангиллаас үл хамааран бүх нийтээрээ гүйх энэхүү арга хэмжээ нь дараах зорилготой.

1.Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн сэтгэлгээ, ойлголтыг зөв төлөвшүүлэх

2. Спорт бол эрүүл мэнд, идэвхтэй амьдралын зөв хандлага, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчилах, үлгэрлэх

3. Хөгжлийн бэрхшээлтийн иргэдийг спортоор хичээллүүлэх ажлыг санхүүжүүлэх хөрөнгө босгох

4. Нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, хувь хүнийг сурталчилах 

Хаан спортын ач тусыг үлгэрлэн харуулж буй, нийтэд “Сэлмэн хөлт” хэмээн танигдсан, хиймэл хөлөн дээр гүйгч Монголын анхны тамирчин О.Саранчулууны анх үүсгэн байгуулсан “Ахиллис Монгол” байгууллагын томоохон үйл ажиллагаа болох “Итгэл Найдвар Боломж – Улаанбаатар 2015” аянд хотын дарга Э.Бат-Үүл 5 км зайд гүйж бусдыгаа уриалан дэмжихээ илэрхийлсэн. Энэ өдрийг спортын баяр, өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах ба оролцох хүсэлтэй хүмүүс www.achillesmongolia.mn сайт руу орж шууд бүртгүүлэх боломжтой юм байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж