Грек: Лесбос арал дахь дүрвэгсдийн хараа хяналт

Хуучирсан мэдээ: 2015.09.09-нд нийтлэгдсэн

Грек: Лесбос арал дахь дүрвэгсдийн хараа хяналт

 

Грекийн Засгийн газар болон НҮБ –ын цагаачдын агентлагийнхан усан онгоц болон бусад зүйлсээр 25 мянган дүрвэгсдийг Грекийн Лесбос арал руу зөөжээ.

 

Мөн тэд дүрвэгсдийг Афины хуучин хөлбөмбөгийн талбайд байрлуулж тусламж дэмжлэг өгч байгаа аж. Лесбос арал нь Туркээс 5.5 км зайтай учир өөр олон дүрвэгсэд ч Лесвос арлыг зорьж магадгүй гэж Грекийн цагаачлалын яамнаас мэдэгдээд байна. Харин Грекийн цагаачлалын сайд Яаннис Мозалас энэ байдлыг хараад Лесбос дэлбэрэлтийн ирмэгтээ хүрчихэж гэж мэдэгджээ.

 

Харин энэ үед Унгар, Сербийн хил дээр байсан дүрвэгсэд цагдаа нарын хамгаалалтыг эвдэн гарч Австри, Герман хүрэх гол хаалга болсон Унгарын нийслэл Будапештыг чиглэн явж байна.

 

Мөн түүнчлэн Данид байгаа 150 гаруй дүрвэгчид Шведийн хилээр нэвтрэх гэж оролдсон ч цагдаагийн хүч ашиглан хориглолт тавиад байна.

 

Харин нийт дүрвэгсэдээс 348,540 гаруй дүрвэгсэд Герман, Швед, Серби, Унгар, Австри зэрэг 24 гаруй орнуудад цагаачлах хүсэлт гаргасан байна. 

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж