Чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Intel” компани Берлин хотноо зохион байгуулагдаж байгаа “IFA” технологийн үзэсгэлэнгийн үеэр “Skylake” нэртэй шинэ микро процессороо олон нийтэд танилцууллаа.
Тус компанийн зургаа дахь үеийн чип хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү бүтээгдэхүүний гол онцлог нь хэмжээний хувьд жижиг мөн цахилгаан ашиглалтын хувьд өмнөх загваруудаас хэмнэлттэй юм байна. Тодруулбал хүчин чадал нь өмнөх загвараас 2.5 дахин өндөр, цэнэг хураагуурын хугацаа нь 10-12 цаг болон уртасжээ. Энэхүү шинэ чип, хамгийн сүүлд “Microsoft”-ийн танилцуулсан “Windows 10” үйлдлийн системтэй хосолсноор компьютерийг илүү хүчирхэг, хэрэглэхэд хялбар болгох юм байна.