Цөмийн энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэгдэл хүргүүлээд байна | News.MN

Цөмийн энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэгдэл хүргүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэгдэл хүргүүлээд байна

Мардайн орд газарт ол­гоод байсан хууль бус
ли­цен­зүүдийг цэгцлэхээр Зас­гийн газар хөдөлж эхлэв бололтой. Ямартай
ч өнгөр­сөн долоо хоногт Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн
энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэг­дэл хүргүүлсэн байна.

Канадын
хөрөнгө оруу­лалттай тус компанийн хувьд Дорнод аймгийн Даш­балбар
сумын нутагт орших Дорнодын орд газрын лицен­зит талбайн 58 хувийг
эзэмш­дэг юм. Тодруулж хэлбэл, 1994 онд “Хан ре­сорсиз” ХХК-д 237А
тусгай зөвшөөрлийн лицензийг олгох­доо тодорхой үүрэг хүлээлгэсэн
байдаг ч зарим эх сурвалжуудын өгч буй мэдээллээр түүнийгээ
бие­лүүлээгүй. Түүгээр зогсох­гүй Дорнодын орд газрын ашигт малтмалын
лицензит талбайг ашиглан гаргасан хувьцаагаа зарахаар дэлхий дахинд
зарласан нь Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн үйл
явдал болоод байгаа билээ. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хандан дүгнэлт хүр­гүүлсэн
юм. Дүгнэлтэд “Хан ресорсиз” ХХК-ийн Төв Азийн Уран” компанид оруул­сан
хөрөнгө оруу­лалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ
бие­лүү­лээгүй тохиолдолд 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан
авах хүртэл арга хэмжээ авахыг сануу­лаад буй. Харин Цөмийн энергийн
газраас “Хан ресор­сиз” компанид ил­гээсэн мэдэгдэлд “Торон­тогийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй танай компанийн хувьцааг БНХАУ-ын “CNNC”
компани худалдан авах са­нал тавьсан тухай интернет дээрх мэдээлэлтэй
холбог­дуулан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.

Монгол
Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д “цацраг идэвхт ашигт малт­мал
эрэх, хайх, ашиг­лах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэм­шигчийн
хувь нийлүү­лэгч­дийн хурал, төлөөлөн удир­дах зөвлөл, гүйцэтгэх
удирд­лага болон хувьцаа эзэмшигчийн дараах асууд­лаар гаргасан шийдвэр
Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөл­дөр болно” гэж
заасан байдаг. Үүнд: – Тухайн ком­панийн хувьцааны 5-аас дээш хувийг
худалдах, бэ­лэг­­лэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бус­дын
өмчлөл, эзэмшил, ашиг­лалтад шилжүүлэх;

– Тухайн
компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөр­вөх үнэт
цаас шинээр гар­гах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш
хэмжээний хувьцаа нэмж гаргах;

-Тухайн компанийг ний­лэх, нэгдэх, хуваах, тусгаар­лах замаар өөрчлөн бай­гуулах.

Мөн
Монгол Улсын Цө­мийн энергийн тухай хуу­лийн 7.2-т зааснаар цацраг
идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажил­лагаа эрхлэх тусгай
зөв­шөөрөл эзэмшигч нь хувь­цааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх,
барь­цаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил,
ашиглалтад шил­жүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн
шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиг­лалтдаа
авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй
хол­боотой мэдээллийг Цөмийн энергийн комисст хүргүүлэх ёстой бөгөөд
Цөмийн энер­гийн комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл шаардаж
болно гэж заасан.

Хуулийн эдгээр заалтыг
биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн
захир­гаа­ны байгууллага тусгай зөв­шөөрлийг хүчингүй болгоно гэж
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.4-т заасан болохыг анхаарч
үзнэ үү” гэжээ. Мөн үүнтэй утга нэг мэдэгдлийг “Хан ресорсиз” компанийн
хувь­цааг худалдан авах санал тавьиад буй БНХАУ-ын “CNNC” компанид ч
илгээ­сэн аж. Түүнд “Хан ресор­сиз” ХХК-ийн эзэмшил дэх цацраг идэвхт
ашигт малт­малын хайгуулын 9282Х тусгай зөвшөөрөл,  тус компанийн 58
хувийн хувь­цааг эзэмшдэг “Төв Азийн уран” ХХК-ийн эзэмшил дэх цацраг
идэвхт ашигт малт­малын ашиглалтын 237А тусгай зөвшөөрлийг Монгол Улсын
Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн да­гуу
шинэчлэн бүртгэж, ол­гоо­гүй болохыг энэхүү мэдэгд­лээр дамжуулан
хүргүүлж байна” хэмээжээ.


Г.Дарь

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж