лицензүүдийг цэгцлэхээр Засгийн газар хөдөлж эхлэв бололтой. Ямартай
ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн
энергийн газраас “Хан ресорсиз” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байна.
Канадын
хөрөнгө оруулалттай тус компанийн хувьд Дорнод аймгийн Дашбалбар
сумын нутагт орших Дорнодын орд газрын лицензит талбайн 58 хувийг
эзэмшдэг юм. Тодруулж хэлбэл, 1994 онд “Хан ресорсиз” ХХК-д 237А
тусгай зөвшөөрлийн лицензийг олгохдоо тодорхой үүрэг хүлээлгэсэн
байдаг ч зарим эх сурвалжуудын өгч буй мэдээллээр түүнийгээ
биелүүлээгүй. Түүгээр зогсохгүй Дорнодын орд газрын ашигт малтмалын
лицензит талбайг ашиглан гаргасан хувьцаагаа зарахаар дэлхий дахинд
зарласан нь Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн үйл
явдал болоод байгаа билээ. Тиймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хандан дүгнэлт хүргүүлсэн
юм. Дүгнэлтэд “Хан ресорсиз” ХХК-ийн Төв Азийн Уран” компанид оруулсан
хөрөнгө оруулалтын хэмжээг нягтлан үзэх, хүлээсэн үүргээ
биелүүлээгүй тохиолдолд 237А лицензийг “Төв Азийн уран” ХХК-иас татан
авах хүртэл арга хэмжээ авахыг сануулаад буй. Харин Цөмийн энергийн
газраас “Хан ресорсиз” компанид илгээсэн мэдэгдэлд “Торонтогийн
хөрөнгийн биржид бүртгэлтэй танай компанийн хувьцааг БНХАУ-ын “CNNC”
компани худалдан авах санал тавьсан тухай интернет дээрх мэдээлэлтэй
холбогдуулан энэхүү мэдэгдлийг хүргүүлж байна.
Монгол
Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.1-д “цацраг идэвхт ашигт малтмал
эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх
удирдлага болон хувьцаа эзэмшигчийн дараах асуудлаар гаргасан шийдвэр
Цөмийн энергийн комиссын батламжилснаар хүчин төгөлдөр болно” гэж
заасан байдаг. Үүнд: – Тухайн компанийн хувьцааны 5-аас дээш хувийг
худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын
өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх;
– Тухайн
компанийн хувьд хувьцаа авах эрхийн бичиг буюу хувьцаанд хөрвөх үнэт
цаас шинээр гаргах, эсхүл урьд гаргасан нийт хувьцааны 5 хувиас дээш
хэмжээний хувьцаа нэмж гаргах;
-Тухайн компанийг нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах.
Мөн
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.2-т зааснаар цацраг
идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь хувьцааны 5-аас дээш хувийг худалдах, бэлэглэх,
барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил,
ашиглалтад шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн
шийдвэрийн албан ёсны эх хувь, хувьцааг өмчлөл, эзэмшил, ашиглалтдаа
авах этгээдийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй
холбоотой мэдээллийг Цөмийн энергийн комисст хүргүүлэх ёстой бөгөөд
Цөмийн энергийн комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл шаардаж
болно гэж заасан.
Хуулийн эдгээр заалтыг
биелүүлээгүй тохиолдолд цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж
Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 7.4-т заасан болохыг анхаарч
үзнэ үү” гэжээ. Мөн үүнтэй утга нэг мэдэгдлийг “Хан ресорсиз” компанийн
хувьцааг худалдан авах санал тавьиад буй БНХАУ-ын “CNNC” компанид ч
илгээсэн аж. Түүнд “Хан ресорсиз” ХХК-ийн эзэмшил дэх цацраг идэвхт
ашигт малтмалын хайгуулын 9282Х тусгай зөвшөөрөл, тус компанийн 58
хувийн хувьцааг эзэмшдэг “Төв Азийн уран” ХХК-ийн эзэмшил дэх цацраг
идэвхт ашигт малтмалын ашиглалтын 237А тусгай зөвшөөрлийг Монгол Улсын
Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу
шинэчлэн бүртгэж, олгоогүй болохыг энэхүү мэдэгдлээр дамжуулан
хүргүүлж байна” хэмээжээ.
Г.Дарь