Ховд аймгийн өдрүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх тэргүүтэй аймгийн удирдлагууд Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ.
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн өдрүүд энэ сарын 10-14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Чингисийн талбайд энэ сарын 10-нд болох нээлтийн ажиллагааны үеэр тус аймгийн 16 сумын үндэстэн ястны онцлогийг харуулсан гэр өргөөгөө барих гэнэ. Мөн Ховд аймгийн өдрүүдийн хүрээнд “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болон “Ховд аймаг-Монгол Улсын хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлгийг хийх юм.
Д.ЖАРГАЛ