Египетийн тэрбумтан цагаачдад зориулан арал худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Египетийн тэрбумтан Нагиб Савирис Европын холбооны улсууд руу тасралтгүй нүүж буй цагаачдын амар, амгалан байдлын төлөө Грек, эсвэл Италиас арал худалдан авахыг хүсч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ тухай өөрийн твиттер хуудаснаа бичжээ. Тодруулбал, тэрбээр “Грек эсвэл Итали надад аралуудаа зарах юм бол цагаачдыг оруулж, тэднийг ажлын байраар хангаж, шинэ улс тогтнох нөхцөл бүрдүүлнэ” гэсэн байна.
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар Савирист арал худалдан авахад дор хаяж 10 сая, бүр 100 сая ам.доллар хэрэгтэй. Тэр өөрөө ч аралд ийм олон хүн амьдрах тухтай нөхцөл бүрдүүлэх амаргүй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа аж.
Дашрамд дуулгахад, сүүлийн 7 сард Европын холбоо руу ирсэн цагаачдын тоо 340 мянгад хүрсэн байна.
Эх сурвалж: www.buzznews.mn