С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар/ЗГХЭГ/-ын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр/IX.08// өргөн барив.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн. Мөн Засгийн газрын гишүүний ёс зүйгүй, энгийн шаардлагыг хангах хүн биш. Иймээс албан тушаалаа хүлээлгэн өгөх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж