Солонгосын хойгийн дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалт ирэх аравдугаар сарын 20-26-ны хооронд болохоор товложээ. Дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалт Хойд Солонгосын аялал жуулчлалын бүс нутаг Кымгансан ууланд болох гэнэ. Уулзалтанд хоёр талаас нийт 200 хүн оролцох аж.
Хоёр Солонгосын албаныхан өчигдөр /IX.7/ хил дээр уулзаж, дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг хэзээ, хаана хийхийг хэлэлцэн тохирчээ.
Солонгосын хойгийг хуваасан 1950-1953 оны дайнаар олон гэр бүл хилийн хоёр талд нэгнээсээ салж хоцорсон юм. Хоёр Солонгосын дайнаар гэр бүлээсээ хагацсан 66 мянга гаруй хүн байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times