Гадны хөрөнгө оруулагчдын "Инвест Монголиа 2015" чуулган өнөөдөр "Шангрила" зочид буудлын нэг давхарт эхэллээ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн хоёр жилд уналттай яваа нь хөрөнгө оруулагчдын тоо буурсантай холбоотой гэж тайлбарлах талууд байдаг. Тэгвэл хөрөнгө оруулагчдын зүгээс хууль эрх зүйн эрүүл орчин, улс төрийн тогтвортой байдал, хамтын ажиллагааны тогтсон зарчимыг бий болгох нь тэднийг татах хамгийн зөв гаргалгаа гэж ярив. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Инвест Монголиа 2015" чуулганд өнөөдөр Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс, Сингапур, Япон, Хонконг зэрэг 40 гаруй орны болоод дотоодын 500 орчим хөрөнгө оруулагч оролцож байна. Тэд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг сонирхож, чухам аль салбарт нь хөрөнгө оруулалтаа хийвэл хоёр талдаа ашигтай вэ гэдэгт туршлага судалж, санал бодлоо хуваалцаж байна.
Д.УУДАМ