
бороо орсноос айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд үерт автсан байна. Энэ сарын 7-нд Ховд аймаг дахь Ус цаг уур орчны
шинжилгээний төвийн "Ховд бороо" экспидец уул буудаж зориудаар бороо
оруулсан юм. Тухайн өдрөө хэсэг зуур
шиврээ бороо орсон ч маргааш нь буюу 8-ны өглөө 08.30-09-00 хооронд аадар бороо орон аймгийн Хөгжимт драмын театр, сургалт үйлдвэрийн сургууль зэрэг дөрвөн аж ахуй нэгж, 20 гаруй айлыг хамарсан үер болжээ. Ховд аймгийн онцгой байдлын албаныхан шуурхай ажиллан үерийн усыг зайлуулан хохирол багатай давсан байна.
А.Зул