Францын ерөнхийлөгч Франсуа Олланд ОХУ-ын эсрэг хоригийг дуусгах хүсэлтэй байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээний хэрэгжилтэд ахиц гарсан гэж Франсуа Олланд дүгнэжээ. Иймд тэрээр Украины орон нутгийн сонгууль болон төвлөрлийг сааруулах шинэчлэлт амжилттай явагдвал ОХУ-ын эсрэг хоригийг цуцлах хүсэлт тавихаа мэдэгдлээ.
Түүнчлэн Франсуа Олланд Украины нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх аравдугаар сард Парис хотноо Герман, ОХУ, Киевийн албаныхантай уулзах санал тавьжээ.
ОХУ-ын эсрэг Европын холбооны эдийн засгийн хориг нь Франц болон бүс нутгийн бусад орнуудад хохиролтой байгаа юм. Түүнчлэн Европын холбооны хоригийн эсрэг ОХУ Барууны хүнсний бүтээгдэхүүний импортыг хориглоод буй.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС