Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив

Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Б.Болор нь 1997 онд Бельгийн вант улсын Европын Их сургууль,  2012 онд ШУТИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй юм байна.  Ажлын гараагаа 1997-2000 онд Төрийн өмчит “НИК” компаний гадаад харилцааны мэргэжилтнээр эхэлж, 2001-2006 онд “Гарьд Тур” ХХКомпаний ерөнхий захирал, 2006-2008 онд “Тиара Монголиа” төслийн удирдагч, 2008-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан байна.

2012 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр  сонгогдсон.  2014 оны арванхоёрдугаар сараас УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Сангийн сайдад нэр дэвшигчид хандан асуулт тавьсангүй, УИХ-ын гишүүн Ч.Улаан санал хэллээ. Тэрээр “Төсвийн орлого их хэмжээгээр тасарч, 2015 оны эцсээр 1 их наяд төгрөгт хүрэх магадлалтай байна. Энэ бол эдийн засгийн хямралын шинж тэмдэг юм. Манайхан хямрал үүсч байна гэж ярьж байгаа ч хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна. Төсвийн орлогод тааруулж, зарлагаа төлөвлөх ажил Сангийн сайдын толгойнд бууна. Орлогогүй байхад төлөвлөсөн зардлаа бүгдийг нь гаргахаар зүтгээд байвал маш том “нүхэнд” унана. Тиймээс энэ бүхнийг нарийн мэдэрч ажиллах хэрэгтэй. Төсвийн байнгын хороо ч энэ ажилд тань туслах болно. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төрийн мэргэшсэн албан хаагчид танд л түшиг болно. Томилогдоод л халаа сэлгээ хийх бус мэргэшсэн албан хаагчидаа түшиж ажиллах нь зөв  юм шүү” гэсэн юм.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж