Сүмогийн ДАШТ-с манай тамирчид 14 медаль авчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

Сүмогийн ДАШТ-с манай тамирчид 14 медаль авчээ

Японы Осака хотод болсон сүмогийн ДАШТ-д манай улсаас насанд хүрэгчдийн төрөлд 10, залуучуудын ангилалд 11 бөх барилдсанаас нэг алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль авсан байна. Мөн насанд хүрэгчдийн төрөлд багаараа эрэгтэйчүүдийн мөнгө, эмэгтэйчүүд хүрэл медаль авчээ.

Энэ тэмцэнд дэлхийн 35 орны 150 гаруй тамирчин оролцсоны дотроос ОХУ, Украинчууд медалийн тоогоор тэргүүлсэн байна. Тэмцээний үеэр ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров нар баг тамирчдаа дэмжжээ.

Дашрамд дуулгахад, ирэх жилийн сүмогийн ДАШТ манай улсад болно. Тэмцээн 2016 оны долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд болохоор товыг гаргажээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж