
Монголын гол нууруудын хөдөлгөөн Монгол Улсын Засгийн газрыг байгаль орчныг хамгаалах чиглэлд дорвитой ажиллаагүй, уул уурхайн компаниудтай хуйвалдан хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосноос болж гол мөрөн ширгэж байна хэмээн үзэж шүүхэд өгсөн. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх энэ хэргийг авч хэлэлцээд Засгийн газрыг хэрэгт холбогдолгүй, тодорхой хохирол учирсан нь тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Харин хөдөлгөөнийхөн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах гомдол гаргасан юм. Энэ дагуу давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүхэд 10.00 цагт эхэлж сая дууслаа. Шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
С.Отгон