Фейсбүүкийн шинэ үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Фейсбүүкийн шинэ үйлчилгээ

Нийгмийн сүлжээний “Facebook” компани хүүхдүүдэд зориулсан боловсролын програм гаргасан байна. Тус програмын тусламжтайгаар хүүхдүүд “өөрийн хурдаар” сурах боломжтой гэж тус компаниас мэдэгджээ. “Facebook”-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс “Сурагчдийн сурах хүсэлд тулгуурласан хичээлийн анги танхимыг бий болгох” зорилготойгоор уг хөтөлбөрийг АНУ-д нэвтрүүлж байгаа гэжээ. Гэхдээ энэ нь “Facebook”-ийн нийгмийн сүлжээний үйлчилгээнээс тусдаа байх аж. “Facebook”-ийн ухаалаг гар утсанд зориулсан аппликейшнийг дагалдсан “Messenger” апп нь долдугаар сард АНУ-д хамгийн олон удаа татсан аппликейшний жагсаалтад “Facebook”-ийн араас хоёрдугаарт бичигдсэн гэж “comScore” агентлагаас мэдээлжээ. Харин “Facebook”-ийн доторх “Messenger”-тэй өрсөлдөх боломжтой бас нэгэн апп болох “WhatsApp”-ийг сар бүр идэвхтэй хэрэглэгчдийн тоо “Messenger”-ээр зогсохгүй “WeChat”, “Line” зэрэг ижил төрлийн үйлчилгээнүүдийнхээс давж, 900 саяд хүрсэн байна. Зургаан жилийн өмнө анх үйл ажиллагаагаа эхэлсэн “WhatsApp” сүүлийн хоёр жилийн дотор хэрэглэгчдийнхээ тоог хоёр дахин нэмжээ. Түүнчлэн өнгөрсөн онд “Facebook” компани уг үйлчилгээг худалдан авахын тулд 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж