Монта Эллис солигдох магадлал өндөр

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Монта Эллис солигдох магадлал өндөр

“Голдэн Стейт Варриорз” баг өнгөрсөн долоо хоногт шинэ дасгалжууулагчаар Марк Жэксонг сонгосон. NBA-ын шилдэг холбон тоглогчдын нэг байсан аналист ь ажлын гараагаа шинэ тоглогчидтойгоор эхлүүлэх магадлал өндөр байна.

ESPN телевизийн мэдээлснээр бол “Варриорз” болон “Филадельфия 76” багууд Монта Эллисийг солих талаар яриа хэлэлцээр хийж эхэлсэн бололтой. “Алтан мужийн дайчид” өөрсдийн онооны лидерээ “76” багийн довтлогч Андре Игуодалагаар солих саналтай байгаа аж. Гэхдээ солилцоо нааштайгаар шийдэгдээгүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн ч хэрэв солилцоо хийгдвэл Игуодала, Стефен Карри гэсэн хамгаалалт, довтолгоо, дамжуулалт гээд Марк Жэксоны арга барилд тохирч болохоор хослол үүснэ.

Өнгөрсөн улирлын дундуур “Варриорз” удахгүй Карри юу эсвэл Эллис үү гэдгээ сонгоно гэх мэдээлэл гарч байсан бөгөөд энэ нь ямартай ч аль нэг нь тус багийн хамгаалагчаар үлдэж нөгөө нэг нь явна гэдэг хардлагыг эртнээс үүсгэсэн. Биеллээ ч олох боломжтой.

Игуодала өнгөрсөн улиралд оноо авах тал дээр асуудалтай байсан бөгөөд Филадельфия хотын баг “Майами Хит”-тэй ширүүн өрсөлдсөн ч Игуодалагаас хүссэн үр дүнгээ авч чадаагүй. Харин Эллис шиг оноо түүгч тоглогч хоёр дахь хамгаалагчийн байрлалд тус багт яг цав тохирно.

Хэн хэндээ ашигтай байж болох энэ наймаа гэрээний мөнгөн дүн, бусад тоглогчид нь хэн байх  тал дээр менежерүүд тохиролцож чадвал удахгүй хийгдэж олон нийтэд зарлагдах биз ээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж