2015 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээний таарц температурын хувьд 65-70%, тунадасны хувьд 60-65% байдаг.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байдаг (1 дүгээр зураг). Гэвч 1957, 1968, 1970, 1985, 2011 онд ихэнх нутгаар, 1989, 1990, 1997 онд нутгийн зүүн хэсгээр, 1992, 1994 онд нутгийн баруун хэсгээр 1.5-3.5 градусаар хүйтэн байсан бол 1966, 1973, 1977, 1978, 1988 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.5 градусаар, 1998, 2000-2002, 2007 онд 2.5-5.7 градусаар дулаан байжээ. Зарим жилд агаарын үнэмлэхүй их температур зүүн ба говийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус хүрч дулаардаг бол үнэмлэхүй бага температур говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-14 градус хүрч хүйтэрдэг байна.
Энэ сард ордог хур тунадасны хэмжээ наймдугаар сарынхтай харьцуулахад эрс багасч баруун ба говийн ихэнх нутгаар 4-9 мм, харин баруун зүгийн нутгийн зүүн хойд хэсэг болон төв ба зүүн зүгийн ихэнх нутгаар 20-30 мм, зөвхөн Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр 32-43 мм, бусад нутгаар 10-20 мм (2 дугаар зураг) ордог. Гэвч зарим жил үүнээс нилээд хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал: 1973, 1975, 1984, 1987, 1991, 1994, 1999 онд ихэнх нутгаар, 2010, 2012 онд говийн нутгаар олон жилийн дунджаас их хур тунадас орсон бол 1965-1967, 1978,1980, 1995, 1996, 2000, 2002, 2006 онд харьцангуй бага хур тунадас орж байжээ.
Салхи 15 м/с-ээс ихсэх тохиолдол баруун зүгийн нутгаар 5 удаа, бусад нутгаар 2-4 удаа ажиглагддаг бөгөөд говийн нутгаар 2-3 удаа шороон шуурга, бусад нутгаар 1-2 удаа цасан ба шороон шуурга шуурдаг. Сүүлийн жилүүдийн мэдээгээр 1980 онд Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи 20-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурч байв.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна(3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтайн баруун хойд ба зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хил орчмын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна(4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо, дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим бaйнa(3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хөвсгөл, Архангайн баруун, Булганы зүүн өмнөд, Төв аймгийн баруун хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна(4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үеэр нутгийн хойд хэсгээр, сарын эцсээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, эцсээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 8-13 градус дулаан буюу Хэнтийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан байна(3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө ихэнх нутгаар 23-28 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн цочир хүйтрэх ба өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтийн нутаг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага байна(4 дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр нутгийн хойд хэсгээр бороо орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тундас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, дунд үе болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, Хэнтэйн уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Дээрх үеүдэд салхи ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн өмнөд хэсгээр 14-19, бусад нутгаар 8-13 градус дулаан буюу Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна(3 дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүсч сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх төлөвтэй, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Энэ сард Өмнөговийн баруун, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй(4 дүгээр зурaг).
Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 16-18 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Эх сурвалж: tsag-agaar.mn