АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны /ҮАБА/ экс ажилтан Эдвард Сноуден ОХУ-ын эрх баригчдыг шүүмжиллээ. Тэрээр Норвегийн “Bjornson” шагналыг хүртсэнийхээ дараа ОХУ-ын засгийн газар цахим ертөнцөд хяналт тавьж, ижил хүйстнүүдийн эрхийг зөрчиж байгааг буруутгажээ. Уг нь Эдвард Сноуден АНУ-ын хууль хяналтыхнаас зугтан ОХУ-ын нийслэл Москва хотноо “бүгээд” хоёр жил болж байна.
Эдвард Сноуден “ОХУ-ын засгийн газар интернэт орчинд илүү хяналт тавих болсноор хүмүүсийг юу үзэж, харахыг хянаж байна. Мөн хүмүүсийн хувийн амьдралд халдаж хайраа илэрхийлэх аргыг зохимжтой, зохисгүй гэж ялгах нь буруу” хэмээн шүүмжилжээ.
Эдаврд Сноуден ҮАБА-ны тагнуулын үйл ажиллагааны олон зуун мэдээллийг хулгайлж, “Wikileaks” сайтаар дамжуулан цацсанаар АНУ-ын олон улстай харилцах харьцаанд сэв суухад хүргэсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Moscow Times