Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Өгий нуур

Gan-Ulzii Gonchig

Архангай аймаг Өгий нуур сум

Өгий нуурын зургийг сайхан буулгах юмсан гэж их боддог байж билээ.

07 сарын 27-ны үдийн хойно Улаанбаатар хотоос гарахдаа замдаа Булганы Дашинчилэн дээрээс бензинээ авна гэж тооцоолоод банкан дах бензинээрээ давхиж өглөөдөө. Хотоос орой гарсаны шалтгаан нь Өгий нуур дээр нар жаргах үед зураг дарах төлөвлөгөөтэй. Ингээд Дашинчилэн дээр иртэл тог байхгүй учраас колонк ажиллахгүй гээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болдог байна ш дээ. Тог хүлээсээр байгаад нар бараг л жаргасан доо. Оройны нарны зураг авах төлөвлөгөө ч нурсан. Тэгээд тэндээс оройхон бензинээ хийж авсан би шөнөдөө Өгий нуур орсон. Зүгээр ч үгүй замдаа бас шаварт суусан машинуудад тусалсан гэж байгаа. Оройн нарны зураг авах төлөвлөгөөгөө өглөөний нартай зураг болгон өөрчилж бодоод эвтэйхэн байрлал хайж олоод майханаа зоогоод унтлаа даа. Харин өглөө яасан гээч…. бодохоос ч урамгүй ….. битүү үүл шүү. Би тэнгэр онгойхыг хүлээгээд л майхандаа хэвтээд байлаа. Гэтэл толгой дээгүүр нисдэг тэрэг эргэлдээд эхэллээ. Би гайхан хартал шүхрийн анги ирчихсэн бэлтгэлээ хийж байгаа бололтой залуучууд нисдэг тэргээс шүхрээр үсрээд л байгаа харагдлаа. Майхан саваа хурдан хурааж аваад л тийшээ давхилаа даа. Очоод л үнэнээ хэлээд зурагчин гэдгээ танилцуулаад намайг нэг л удаа аваад нисээч гэж гуйлаа. Ямар найрсаг хүмүүс таарсан гээч. Азны юм болсон доо. Ингээд л Өгий нуурыг том бас үзэсгэлэнтэй гэдгийг нь харуулах ийм зургийг буулгаж чадсан даа. Энэ өдөр тэнгэрээс маш олон зураг дарсан шүү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж