Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Есдүгээр сарын 07-ноос есдүгээр сарын 13-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
Хонь:
Ангараг гаригийн нөлөөгөөр таны романтик зан чанар илүү давамгайлна. Ид шидэнд итгэж, хүсэл эрмэлзлэлтэй байна. Улирал солигдож буй эдгээр өдрүүдэд хувцаслалтандаа анхаараарай. Ажилдаа анхаарлаа хандуулж, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Асуудлыг томоор харж, дүгнэх нь бизнест амжилт авчирна. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.
Үхэр:
Таны урам зориг мохож, ажлын эрч хүч буурна. Гэсэн ч өдөржин гэртээ хэвтсэнээр та өөрийгөө ялж чадахгүй. Сэтгэлээ сэргээхийн тулд найз нөхөдтэйгээ уулзаж, салхинд алхаж болох юм. Эдгээр өдрүүдэд хайр дурлал таны анхаарлыг тийм ч их татахгүй. Дотны найз гэж бодож явдаг нэгэн таньд сэтгэлээ илчилж магадгүй. Олны дунд биеэ зөв авч явахыг хичээгээрэй.
Хамтатгах:
Долоо хоногийн турш та ажил ихтэй байна. Ядаргаанаас болж бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байна. Өөрийнхөө хүч чадлыг бодитоор дүгнэж, хэрээс хэтэрсэн ажлыг орхих хэрэгтэй. Хамт олны дунд таны нэр хүнд өсөхийн хэрээр атаархал ч нэмэгдэнэ. Хөдөлмөрийн үр шимээр хүссэн зүйлээ авах мөнгөтэй болно. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаа дэмжих бэлдмэл хэрэглээрэй.
Мэлхий:
Энэ долоо хоногийн турш зөвхөн өөрийгөө бод. Хүч хүрэхгүй ажлыг хийх гэж хичээх нь таны бие болоод сэтгэл санаанд муугаар нөлөөлнө. Ажлын ачаалал, гэр бүлийн асуудлаас болоод уур бухимдалтай байна. Бизнест хэд хэдэн ашигтай боломж гарч ирнэ. Хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж, бясалгал хийх хэрэгтэй. Өр тавихгүй байхыг хичээгээрэй.
Арслан:
Адал явдалд дурлаж, шинэ соргог бүхнийг эрэлхийлнэ. Энэ хүслээ ажилдаа гаргаж чадвал гайхалтай үр дүнд хүрч чадна. Бэлэн олзноос татгалзах хэрэгтэй. Энэ магадгүй урхи байж болох юм. Санхүүгийн хараат байдлаас ангижирч, орлогын шинэ эх үүсвэртэй болно. Гэр бүлийн харилцаа, уур амьсгал таатай, эв найртай байна. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт зуршлаас татгалзаарай.
Охин:
Бие даан ажиллаж, өөрийгөө сорь. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү амжилтанд хүрч чадна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавьж, халамжтай байгаарай. Сүүлийн үед хөдөлгөөн байна гэж бодвол одооноос эхлээд дасгал, хөдөлгөөнтэй нөхөрлө. Хайр дурлалын харилцаанд хамгийн тааламжтай үе иржээ. Хэн нэгний худал үгнээс болж бусдад буруугаар ойлгогдох магадлалтай.
Жинлүүр:
Найз нөхдийн харилцаанд тааламжтай. Шинэ танилтай болж, ганц бие хүмүүс хайртайгаа учирснаар удаан хугацааны ганцаардлаас ангижирна. Гэр бүлийн гишүүдэд ижил анхаарал тавьж, хэнийг ч ялгах хэрэггүй. Хосуудын харилцаанд үл ойлголцол, маргаан үүснэ. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад анхаар.
Хилэнцэт:
Ажилдаа манлайлагч байна. Зорилгоо биелүүлэхийн тулд айдасгүй урагшил. Энэ долоо хоногийн турш таны ажил бүтэмжтэй байна. Та маш олон хүнтэй уулзаж, танилцана. Гэвч тэдний дунд худал дүр эсгэгчид нэлээдгүй байх болно. Эрүүл мэндийн байдал сайн, орлого жигд байна.
Нум:
Ажлаа цоо шинээр эхлэх болсон ч бүх зүйл бүтэмжтэй байна. Ажлаа амжуулахад ямар нэгэн саад учрахгүй. Өөртөө итгэлтэй байж, зорилго өөд тэмүүл. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал хандуулаарай. Хөдөлмөрийнхөө үр шимийг амсч эхэлнэ. Аялал зугаалгад явахад тохиромжгүй.
Матар:
Гэр орноо засч тохижуулахад таатай. Зээл хөөцөлдөхөд бүтэмжтэй байна. Таны санхүүгийн нөхцөл байдал сайжирна. Бясалгал хийж сэтгэл санаагаа тогтворжуулаарай. Бусадтай харилцахад хүндрэлтэй байна. Хов жив хөөцөлдөх хэрэггүй. Бусдын мууд дурлах нь таньд сайнаар нөлөөлөхгүй. Сайн унтаж амарч, зөв хооллолтын дэглэм баримтлаарай.
Хумх:
Хайраа илчлээрэй. Таны сэтгэлээ илчлэлт харилцааг тань дотносгож, хайр дурлалын очийг бадраана. Богино хугацаанд их өрнөөс салах боломж бүрдэнэ. Гэсэн ч та нарын зарим нь мөнгөө өөр зүйлд үрснээс болж өр нэхэгчдээс зугтах хэрэгтэй болно. Хулгайчаас сэрэмжилж, бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Эрүүл мэндийн байдал сайн байна.
Загас:
Туршилт сорилттой тулгарна. Шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд таны залхуу хүрч, ажиллах сонирхол төрөхгүй. Ажил дээрээ анхааралтай байхгүй бол алдаа гаргах магадлалтай. Ажлаа гүйцэт хийж дуусгахын тулд танаас их тэвчээр шаардана. Танд сайн хандаж буй хүмүүсээс нүүр буруулуулах хэрэггүй. Дэлгүүр хэсэхдээ хэрэггүй зүйлд мөнгөө үрэх хэрэггүй.