Төрийн ордны гадаа жагсч байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Төрийн ордны гадаа жагсч байна

Төрийн ордны гадаа жагсаал болж байна. Иргэний хөдөлгөөнийхөн ордны хашааны баруун хаалганы дэргэд цагаан хоолойгоор Монголын газар шороог гадаадынханд худалдаж буй луйварчидтай тэмцэнэ гэдгээ илэрхийлж Газрын баялаг, газрын хэвлийн тухай хуулиудын заалтаас цаасан дээр бичин газарт дэвссэн байв. Тэд гартаа ногоон хөдөлгөөний туг барьжээ. Алтан мөнгөн саан эмжээртэй дээл, эсгий малгайтай ганган эрчүүд ордны зүүн хаалганы дэргэд зогсцгоожээ. Харийнхны сурталчилгааг хийгч зарим телевизийн нэвтрүүлгийг үзэхгүй байх, J мобайлийн утас хэрэглэхээс татгалзахыг жагсагчид уриалж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж