500 төгрөгөөр зорчиж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

500 төгрөгөөр зорчиж байна

Автобусны ухаалаг картыг худалдан аваагүй иргэдийг энэ сарын 1-нээс эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдээд байсан. Иргэдийг автобусны ухаалаг карт ашиглуулж, соёлтой, хүндрэлгүй хэрэглээнд дадлагажуулахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан гэх.

Харин бодит байдал дээр төрийн, хувийн компаниуд иргэдээс 500 төгрөг авч үйлчилсэн хэвээр байгаа аж. “Иргэдийн өгч байгаа мөнгийг л авч байна шүү дээ. Кондуктор байхгүй тул араас нь очоод мөнгө нэхнэ гэж байхгүй. Тэгээд ч иргэд 500 төгрөгөө өгч байхад нэмж мөнгө нэхэж үнэндээ чадахгүй байна” гэж Хайлааст-Зайсан чиглэлийн жолооч хэллээ.

“1000 төгрөг өгч автобусанд суух хүн тун цөөхөн. Иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж байгаа юм шиг шийдвэр гаргасанд харамсч байна. Тэгээд ч мөнгө өгөх хайрцганд 100 төгрөгт хавчуулсан 10, 20-тийн дэвсгэрт хийдэг шинэ арга гарсан” гэж зорчигчид ярилцаж байлаа.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж