
гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны Сайд Г.Занданшатарын
санаачилгаар Баянхонгор аймгийг жижиг, дунд үйлдвэрийн жишиг аймаг
болгон хөгжүүлэх, “Жижиг, дунд үйлдвэрийн цогцолбор” байгуулах хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалтыг маргааш буюу 2011 оны зургадугаар сарын
11-ний 10 цагаас МҮХАҮТ-д зохион байгуулах юм. Тус чуулга уулзалтыг
Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,
Гадаадын хөрөнгө оруулалтын газар дэмжин хамтран зохион байгуулна.
Баянхонгор
аймгийн иргэдийн амжиргааны гол эх үүсвэр мал аж ахуй. Энэ нөөц
бололцоондоо тулгуурлан Сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах,
ноос ноолуурт анхан шатны боловсруулалт хийх, мах, арьс шир
боловсруулах, эсгий, эсгий эдлэл, бог малын өлөн гэдэс боловсруулах
зэрэг үйлдвэрүүд байгуулах зэрэгт анхааран ажиллаж гадны хөрөнгө
оруулагчдыг татаж, хамтран ажиллах зорилгтой чуулга уулзалт болно.
Тус
чуулга уулзалтыг УИХ-ын гишүүн, ГХ-ны сайд Г.Занданшатар ахлах бөгөөд
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсайхан, Гадаадын хөрөнгө оруулалтын
агентлагийн дэд дарга Б.Очирхуяг, ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн
сангийн захирал М.Баярмагнай, MCS группийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир
нарын зэрэг төр, засгийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн 100 гаруй
төлөөлөл оролцож, Баянхонгор аймагт баригдах “Баянхонгор” жижиг, дунд
үйлдвэрийн цогцолборт хэрэгжих төслүүдийн талаар хэлэлцэнэ.