Хожлын нүүдэл юу байв

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

Хожлын нүүдэл юу байв

“Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулъя” ТББ, “Ти Жэй” энтертайнментийн хамтын бүтээл “Хожлын нүүдэл” кино /09.05/ албан ёсны нээлтээ “Гэгээнтэн энтертаймент төв”-д хийж, бүх кино театруудаар гарч эхэллээ. Тус киноны найруулагчаар залуу жүжигчин Г.Анхбаяр ажилласан бөгөөд гол дүрүүдэд хошин урлагийн мастер, жүжигчин Д.Хүрэлхүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин “банш” хочит Д.Баттөмөр топ модель Д.Пүрэвсүрэн, Д.Одгэрэл нар тогложээ. Кино багийнхан энэхүү бүтээлээрээ хүн хүссэн зүйлийнхээ төлөө тууштай зорьж, хөдөлмөрлөж чадвал бүх зүйл бүтдэг гэдгийг харуулахыг зорьжээ.

Жүжигчин Г.Анхбаяр, продюсер Г.Анархүү нар нь өмнө нь "Давхар цохилт" уран сайхны кинонд хамтран ажиллаж, чадварлаг жүжигчдийн тоглосон инээдмийн уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож байсан. Энэ удаад ч кино багийнхан нууц тактикаа ашиглан чадварлаг жүжигчдийн багийг бүрдүүлж ажиллажээ.

“Ларьдма” киноноос хойш хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан Д.Пүрэвсүрэн ийнхүү их урлагтаа эргэн ирж, инээдмийн киногоор үзэгч, фенүүдтэйгээ уулзаж байна. “Мөнхийн залуу хатагтай” Д.Одгэрэл сүүлийн үед дэлгэцийн бүтээлд цөөнгүй дүр бүтээж, өөрийнхөө далд авъяасыг хөгжүүлж байгаа. Хошин урлагийн мастеруудтай хослон тоглосон топуудын “нүүдэл” юу вэ? Тэдний “Хожлын нүүдэл” юу байв. Ирээд үз, инээ, элгээ эмчилж бас залууж.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж