Найруулагч Б.Балжинням таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

Найруулагч Б.Балжинням таалал төгслөө

Монголын дэлгэцийн урлагийн ноён оргилуудын нэг, нэрт найруулагч Төрийн шагналт, УГЗ Б.Балжинням хүнд өвчний  улмаас таалал төгслөө.

Б.Балжинням нь Монголын кино урлаг, үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн олон арван киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, дахин давтагдашгүй өнгө төрх, бүтээлийг үлдээж чадсан нэгэн билээ.

Тэрбээр  'Би чамд хайртай", “Гарын таван хуруу”,  “Тань руу нүүж явна”, “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” , “Ацаг шүдний зөрөө" зэрэг олон бүтээлээрээ Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан авъяас төгөлдөр, хосгүй  нэгэн байлаа.

Талийгаачийн гэр бүл, ахан дүүс, найз, нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж