Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр, бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө  7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж