Хэнийг ч ялгалгүй жигд харьцаж сураарай

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Хэнийг ч ялгалгүй жигд харьцаж сураарай

Бид ажлын байран дээр өдөржин ямар нэг байдлаар хамт олонтойгоо харьцдаг. Энд хэл яриа маш чухал үүрэгтэй ч санамсаргүй үйлдэл, алхмуудаараа бид түрүүлээд өөрсдийгөө буруу тодорхойлчихдог. Иймээс бага гэлтгүй алдаа гаргаж, сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс сэрэмжил.

Албан тасалгааны хаалгаа бүү хаа
Бид орох гарах болгондоо өрөөний хаалгаа учиргүй хаадаг. Энэ нь хамт олонтойгоо харьцахыг хүсдэггүй, намайг тайван байлга гэсний илэрхийлэл. Танайхан аяндаа өөртэй чинь харьцахаа байж хөндийрнө. Мэдээж чухал гэрээ хэлцэл хийх, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай чухал ажилтай үед хаалгүй яахав. Бусад үед хаалгаа үргэлж хагас нээлттэй байлга, мөн "Тавтай морилно уу!" зэрэг бичиг өлгөж болно.

Чихэвчний хөгжим хааяа сонс
Ихэнх хүн хөгжим ажилд садаа болж, ажлын бүтээмж бууруулдаг гэдэг тул чанга хөгжим ажлын байранд зөрчилдөөн үүсэх үндэс болдог. Харин зарим хүн хөгжимгүй байж чаддаггүй, иймээс дандаа чихэвчтэй явдаг. Гэтэл энэ нь бусдаас тусгаарлах, хамт олноос тасрах гэсэн оролдлого болж харагдана. Иймээс та чихэвч зүүхээ багасга. Хөгжим анхаарал төвлөрүүлж, сэтгэл санаа өргөж, ажиллах чадварыг дээшлүүлдэг гэж бусаддаа тайлбарлахын зэрэгцээ "Та нартай ажиллах сайхан шүү" гэхээ мартав.

Хэзээд нэг зангаараа
Хамт ажилладаг хүмүүсээ албан тушаал, зиндаагаар ялгаж долигонох, эсвэл хэг ёг хийн дуугарч ядах, мэйлд маш товч хариу бичих нь бусдыг үл тоомсорлосон, хэгжүүрхсэн эсвэл хүмүүжилгүй, бүдүүлгээ гайхуулсан хэрэг. Иймээс зориуд цаг зав гаргаж, хэнийг ч ялгалгүй жигд харьцаж сур.

Албаны маягаар хувцасла
Албаны бус хувцас биед арай эвтэй, тэгээд ч өөртөө итгэлтэй болгодог. Гэхдээ та хэт тансаг, содон хувцаславал хувийн онцлог байдлаа харуулахаас илүүтэй баян тарганаа гайхуулж, хамт олноо хүндэтгээгүйд тооцогдоно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж