Хүрхрээ лигийн гайхалтай ням гараг бид бүхнийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

Хүрхрээ лигийн гайхалтай ням гараг бид бүхнийг хүлээж байна

Хөлбөмбөгийн алтан түнш “Арвайн Үндэс” компани МХБХ-той хамтран ажиллаж “Хүрхрээ” үндэсний дээд лигийг ивээн тэтгэж байгаа билээ. Тэгвэл энэхүү лигийн шийдвэрлэх 2-р хагасын 6 дахь долоо хоногийн тоглолтууд эдгээр амралтын өдрүүдэд үргэлжлэн явагдах юм.

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт мэдээж яахын аргагүй “ФС Улаанбаатар” болон “Эрчим” багуудын тоглолт байх болно.  Өөрөөр хэлбэл хүснэгтийн тэргүүлэгч багуудын тулаан, энэхүү тоглолтын үр дүн тодорхой хэдэн зүйлд хариулт өгж болох юм. “ФС Улаанбаатар” баг лигийг тэргүүлж байсан ч өнгөрсөн тойрогт өөрсдийн дерби баг болох “Улаанбаатарын Унаганууд” багт ялагдаж 6 дараалсан хожлын цувралаа зогсоосон. Харин тэдний энэ тойргийн өрсөлдөгч “Эрчим” клуб тэднээс 2 оноо хоцорч байгаа ч  нэг тойргийн тоглолт хийх дутуу байгаа. Тиймээс хүснэгтийн тэргүүлэгчийн байрлалд магадгүй өөрчлөлт орж болох юм. Хоёр баг эхний тойрогт тааран тоглоход 3:2 харьцаатай "Эрчим" клуб ялж байсан юм. Ач холбогдол цар хүрээгээрээ энэ тоглолт эрхгүй анхаарлын төвд байна. 9-р сарын 6ний өдөр буюу Ням гарагийн 15:00 цагт “Эрчим” клубын талбай болох “ТЭЦ-4”-ийн хөлбөмбөгийн ногоон талбайд ширүүн тоглолт өрнөх болно.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж