“Хожлын нүүдэл”-ийг үз, инээ

Хуучирсан мэдээ: 2015.09.05-нд нийтлэгдсэн

“Хожлын нүүдэл”-ийг үз, инээ

“Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулъя” ТББ, “Ти Жэй” энтертайнментийн бүтээл “Хожлын нүүдэл” кино бүх кино театруудар болон “Гэгээнтэн энтертаймент төв”-д гарч эхэллээ. “Гэгээнтэн энтертайнмент төв” нь Богдын музейн эсрэг талд байрладаг.

Тус киноны найруулагчаар залуу жүжигчин Г.Анхбаяр ажилласан бөгөөд гол дүрүүдэд хожин урлагийн мастер, жүжигчин Д.Хүрэлхүү, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин “банш” хочит Батаа, топ модель Д.Пүрэвсүрэн, Д.Одгэрэл нар тогложээ.

“Ларьдма” киноноос хойш хувийн амьдралдаа анхаарлаа хандуулсан Д.Пүрэвсүрэн ийнхүү их урлагтаа эргэж ирж, инээдмийн киногоор үзэгч, фенүүдтэйгээ уулзаж байна. Мөнх “Мөнхийн залуу хатагтай” Д.Одгэрэл сүүлийн үед дэлгэцийн бүтээлд цөөнгүй дүр бүтээж, өөрийнхөө авъяасыг далд авъяасыг хөгжүүлж байгаа. Хошин урлагийн мастеруудтай хослон тоглосон топуудын “нүүдэл” юу вэ? Тэдний “Хожлын нүүдэл” юу байв. Ирээд үз, инээ, элгээ эмчилж бас залууж.

Г.ТУУЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж