20 хүртэлх насны Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн ОХУ-ын Ханты-Мансийск хотноо лхагва гаригт эхэллээ. Дэлхийн 40 орны шилдэг шатарчид өрсөлдөж буй энэ тэмцээнд манай улсаас ФИДЕ мастер С.Билгүүн, эмэгтэй ФИДЕ мастер Б.Баярмаа, спортын мастер Н.Бадамханд нар оролцож байна.
Тэмцээн энэ сарын 16-ны өдөр өндөрлөнө.
Тэмцээний албан ёсны сайт: http://wjcc2015.fide.com
Ч.БОЛ