Дуучин Ч.Цэлмүүн фэнүүддээ талархав

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Дуучин Ч.Цэлмүүн фэнүүддээ талархав

Дуучин Ч.Цэлмүүн фэнүүддээ талархав

Дуучин Ч.Цэлмүүн фэйсбүүкээрээ дамжуулан шүтэн бишрэгчдэдээ талархсанаа илэрхийлжээ.

Тэрбээр “Танихгүй хүмүүсийн мессэж нь автоматаар спам руу орчихдог юм байна. Сая л хүмүүсийн цаг зав гарган сэтгэлээ хуваалцаж, урам зориг хайрласан үнэхээр үгээр хэлэхэд ч бага тэр л үгсийг уншиж суулаа. Зарим сэтгэгдлийг уншаад санаа зовох шиг. Миний амьдралд инээмсэглэл, баярын нулимс, итгэл найдвар, зөвлөгөө мөн урам өгч байгаа та нарт болдог бол хэрхэн хүндэлж, талархаж буйгаа харуулахсан. Хүмүүс од гэж ярьдаг. Би тэр од нь биш шүү. Үнэхээр зүйрлэмээр байвал намайг “сар” гэж болно. Сар нарны тусламжтайгаар харанхуй тэнгэрт гэрэлтдэг шиг та нар миний амьдралд байгаа учраас л би энд байна. Би мундаг, чаддагтайдаа биш та нар дэмждэг учраас би урам зоригтойгоор алхдаг. Уг нь үүрээр ажлын шугaмаар Дархан явах ёстой. Гэтэл шөнө дунд энд нулимстайгаа холилдоод сууж байна. Намайг ингэж суулгаж чадсан та нарт би хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

Т.АНУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж