
Цонхоо угаасны дараа сонины цаасаар арчиж зүлгэвэл илүү сайн өнгө орно.
Цонхны зай завсарыг ус болон нунтагласан шохойг холиод чигжиж болно. Шохой хатсаны дараа зөөлөн даавуу эсвэл цаасаар арчина.
Цонхны хүрээ болон хаалгыг тосон будгаар будсан бол савангүй бүлээн усаар угаана. Нэг литр усанд ц/х нашатырын спирт хийнэ.
Хүнсний сода болон саван хийж угаах нь хирийг сайн авч, будагны өнгийг гялалзуулна. Угаасны дараа хүрээ болон хаалгаа хуурай болтол нь арчина. Эс бөгөөс шар толбо үүснэ.
Цонхны шил цантвал давсны хүчтэй уусмалаар (усандаа 3-4 х/х давс хийж) угаана. Ингэвэл цонхны цан, мөс амархан арилна. Дараа нь хүйтэн усаар зайлж угаагаад хуурай болтол арчина.