
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын тасалбар сурагласан хүмүүс олон
байна. Энэ удаагийн “Хунт нуур” балетад дэлхийн тайзнаа Монголын нэрийг
дуурсгаж яваа нэрт бүжигчин Д.Алтанхуяг гоцлох юм. АНУ-аас эх орноо
зорин ирж, “Хунт нуур”-т бүжих гэж буй түүний балетын тасалбарыг өнгөрсөн лхагва гаригт
18.00 цагаас эхлэн ДБЭТ-ын кассаар худалдаалсан бөгөөд ердөө нэг цагийн
дотор бүх тасалбар эзэддээ очжээ. Балетчин Д.Алтанхуяг Дуурийн театрын
багтаамжийн дагуу 500 тасалбар худалдаанд гаргасан ба үнэ нь суудлаасаа
хамаарч 20-80 мянган төгрөг байсан юм.
“Хунт нуур”-ын тасалбар
авч амжаагүй үзэгчдэд сануулахад, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
зургадугаар сарын 24, 25-нд болох “Night of Ballet” гала тоглолтод
оролцоно. Харин энэ тоглолтын тасалбарыг ирэх долоо хоногийн эхээр
худалдаанд гаргах юм байна.
М.Дөл