Дарь эхийн замд осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Дарь эхийн замд осол гарлаа

Баязнзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эхийн шинэ буудлын замд өнөөдөр 09.50 цагийн үед ноцтой осол гарлаа. ДАР 8428 улсын дугаартай Пажеро маркийн автомашины жолооч  замын хажуугийн ус зайлуулах хоолойны ухсан нүх рүү унаж, осолдсон байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж.

 Биднийг ослын газарт очиход машинд сууж явсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг эмнэлэг рүү авч явсан байв. Тэд машиныхаа зүүн талын цонхоор гарч ирсэн байна. Унасан машиныг хүнд даацын машинаар татан, нүхнээс гаргаж байсан юм. Энэ хавийн оршин суугчдын хэлж буйгаар уг замыг хятадууд барихдаа ус зайлуулах хоолойн хашлагыг хийгээгүй орхижээ. Дарь эхийн замд гарч буй ослын олонх нь замын эвдрэл гэмтэл, ус зайлуулах хоолой руу  хальтарснаас үүдэн гарч байгаа юм. Ослын газарт түргэн тусламж, цагдаагийн машин ирээгүй байв.

С.Отгон

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж