Хүн амын тооллогын дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Хүн амын тооллогын дүн гарлаа

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын комиссийн тавдугаар хуралдаан өчигдөр болж, хуралдааныг Улсын комиссын дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд даргаллаа. Хуралдаанаар хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг боловсруулсан тухай мэдээллийг улсын комиссийн орлогч дарга, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан танилцуулав. Хуулийн дагуу энэ дүнг УИХ-д танилцуулж, нийтэд мэдээлэхийг комиссийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Арван жилд нэг удаа болдог энэ удаагийн тооллогоор Монголын хүн ам хоёр сая 754685 болжээ. Тооллогын үндсэн үр дүнг танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Их тэнгэр цогцолборын хурлын танхимд болох ба хуралд Ерөнхий сайд бөгөөд Тооллогын улсын комиссын дарга С.Батболд, УИХ болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач зэрэг 140 гаруй хүн оролцох юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж