Галт тэргэнд төрсөн хүүд нэр өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Галт тэргэнд төрсөн хүүд нэр өгчээ

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд есдүгээр сарын 1-нд нэгэн шинэ хүн мэндэлсэн билээ. Тэгвэл шинэхэн мэндэлсэн хүүд Ган-Эрдэм гэх нэр хайрласан талаар Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. Одоогоор Ган-Эрдэм хүү болон түүний ээж н.Батцэцэг нар аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа юм. н.Батцэцэгийн хувьд тав дахь төрөлт бөгөөд одоо эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа талаар тус эмнэлгээс мэдээллээ.

Ган-Эрдэм хүү есдүгээр сарын нэгэнд 17.49 цагт Улаанбаатар-Сайншандын чиглэлийн 286 дугаар галт тэргэнд мэндэлсэн юм. Тухайн үед галт тэргэнд таван эмч байжээ. Тэдний хоёр нь төрөхийн эмч байсан аж.

Дашрамд дуулгахад, Ган-Эрдэм хүүд Улаанбаатар Төмөр замаас урамшуулал, үнэмлэх олгохоор болжээ. Хүүг 16 нас хүртэл нь галт тэргээр үнэгүй зорчих эрх, үнэмлэх олгох юм байна. Ер нь галт тэргэнд төрөх нь ховор тохиолдол байдаг аж. Сүүлийн таван жилд л гэхэд галт тэргэнд хүн төрж байсан удаагүй юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж