SSD болон хатуу дискийг хамтад нь ашиглах нь хурд болон хадгалах багтаамжийг нэмэгдүүлж өгдөг. Гэхдээ ихэнх зөөврийн компьютерт хоёуланг нь зэрэг суулгах боломж байдаггүй.
RAM-д суурилсан SSD ашиглах нь компьютер дээр файлтайгаа ажиллах хурдыг гайхалтай нэмэгдүүлж чадах ч зардлын хувьд үнэтэй болдог. Энгийн бүтэц бүхий хатуу диск нь бага зардлаар их хэмжээний багтаамжийг санал болгоно. Гэхдээ та эдгээрийн аль алиныг нь ашиглаж, ухаалгаар холбож чадвал хатуу дискнийхээ багтаамжийг алдалгүйгээр гайхалтай үзүүлэлтийг мэдрэх болно. Гэхдээ та зөвхөн компьютертаа хоёр дискийг суурилуулах боломжтой үед энэ нь боломжтой. Энэ нь ихэвчлэн том хэмжээтэй зөөврийн компьютеруудэд байдаг. Зарим ноутбукууд 2,5 инчийн стандарт хард драйв/SSD болон mSATA эсвэл M.2 драйвийн порттой байдаг. Гэхдээ хатуу дискийг дэмжих нэг драйвтай ноутбукэнд ашиглах 5 зөвлөмжийг хүргэе :
Нэгдүгээрт: 1-д-2 холимог драйв
Western Digital-ийн WD Black гэх мэт төхөөрөмжүүд нь SSD болон хатуу диск холбох хоёр драйвтай байдаг. Жишээ нь Black-т 120GB SSD болон 1TB HDD байдаг. Ийм учраас танд хурд болон багтаамж аль аль нь байна гэсэн үг.
Гэхдээ ийм холимог төрлийн төхөөрөмжүүд нь суулгахад тусгай програм хангамж шаардлагатай болдог. Мөн өөрийн үйлдлийн системийг шууд гибрид рүүгээ хуулбарлах боломжгүй, зөвхөн нэг дээр нь үйлдлийн системээ зөөж суулгаад нөгөө дээр нь ихэнх датагаа хадгалах болно. Хамгийн том сул тал нь ийм төхөөрөмжүүд 9,5мм зузаантай тул ихэнх ноутбукэнд багтахгүй.
Хоёрдугаарт: Кэштэй гибрид драйв
1-д-2 төхөөрөмжтэй адилаар кэштэй гибрид нь дээрх технологиудыг аль алиныг нь ашигладаг. Жишээ нь Seagate-ийн SSHD загварууд флэш RAM-ийг кэш болгон ашиглаж хурдаа нэмэгдүүлдэг. Учир нь энэ компьютер болон үйлдлийн системийн хувьд ялгаагүй нэг драйв мэт харагддаг ба та хуучин драйваа шинэ рүүгээ хуулбарлаж болно.
Ихэнхи загварууд нь маш нимгэн. Гэхдээ хурдны хувьд өмнөх төрлийн төхөөрөмжийг гүйцэхгүй.
Гуравдугаарт: SSD болон зөөврийн хатуу диск
Энэ бол хамгийн хямд, хялбар арга. Гэхдээ хурд харьцангуй удаан, удирдахад тийм хялбар биш. Ноутбукэндээ SSD –ээ суулган Windows, ашигладаг програмууд болон файлуудаа хуулна. Харин бусад файлуудаа зөөврийн хатуу дискэндээ хуулна.
Ноутбук чинь USB 3.0-гүй бол энэ аргыг ашиглах гэсний хэрэггүй, USB 2.0 холболтоор зовлонтой удаан ажиллах болно гэдэгт итгэлтэй байж болно.
Дөрөвдүгээрт: NAS – Network – Attached Storage шийдэл
NAS төхөөрөмж аваад хэд хэдэн драйв үүсгэж, рутертээ холбон ашиглаж болно. Ингэснээр та файлуудаа сүлжээгээр дамжуулан ашиглах боломжтой болно. Сүүлийн үеийн NAS системүүд нь клауд эрхтэй байдаг тул интернэт ашиглан файлуудаа ашиглаж ч болно. Энэ шийдэл нь зөөврийн хатуу диск ашигласнаас илүү хурдан, тохиромжтой. Гэхдээ суурилуулахад арай түвэгтэй, үнийн хувьд үнэтэй байна.
Тавдугаарт: Багтаамж сайтай SSD худалдаж авах
Мэдээж энэ бол хамгийн үнэтэй шийдэл. 960Gb багтаамжтайг л 3000$-оор авна. Гэхдээ л хамгийн хурдан, хамгийн хялбар шийдэл болж чадна
Мэдээллийн эх сурвалж: PC mall – INNOVATION Сэтгүүл
www.facebook.com/PCmallOfficial
www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар
Онлайн худалдаа – 99903535
PC mall дуудлагын төв: 75753535