Сири хүүгийн цогцосыг Туркийн эргээс олжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Сири хүүгийн цогцосыг Туркийн эргээс олжээ

Зургийг Доган мэдээллийн агентлагийн зурагчин дарсан аж.

 

Туркийн эрэгт 3-4 насны бяцхан хүүгийн цогцос давалгаанд туугдан гарч иржээ. Сири хүүгийн цогцос Туркийн Бодрум хотын ойролцоо далайн эргээс олдсон байна. Туркийн эргийн харуулынхны  мэдээлснээр хохирогч хүүгийн цогцос нь Грек хүрэх замдаа лхагва гаригт /IX.2/ живсэн Сирийн 12 цагаачдын нэг аж. Туркийн ойролцоо живсэн цагаачдын хөлөгт өөр таван хүүхэд зорчиж явсан гэнэ. Эдгээр цагаачид “Исламын улс” бүлэглэлийн хүчирхийллээс зугтан Сирийн Кобане хотоос дүрвэсэн байжээ.

 

Эрэг дээр доош харан хэвтэж буй хүүгийн зураг цахим ертөнцөд “түймэр” мэт маш хурдан тархаж байгаа бөгөөд олон орны өдөр тутмын сонины эхний нүүрэнд тавигджээ.

 

Үүний зэрэгцээ Европын холбооны орнуудаас хамгийн бага тооны цагаач хүлээн авахыг зөвшөөрсөн Англи улс шүүмжлэлд өртөж байна. “The Sun” сонины тэргүүн нүүрний нийтлэлд бичихдээ Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон тэргүүтэй эрх баригчдыг “жоом” хэмээн нэрлэж шүүмжилжээ. 

 

Туркийн эргийн хамгааллынхан энэ оны эхний таван сард 42 мянган цагаачийг аварч гаргажээ. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн турш Сири, Афганистан, Пакистан, Африкийн олон зуун цагаач Грек хүрэхээр Туркийн эргээс нууцаар далайд гарсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence-France Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж